New Lubrication Technology LLC (NLT) (Шинэ Любрикант технологи ХХК) нь Монгол, Казахстан улсад борлуулагчдад эрх олгох онцгой эрхтэй компани юм. NLT ХХК MotorSilk® болон LubriSilk® -ийн бүтээгдэхүүнийг борлуулах зорилготойгоор 2020 оны 5-р сарын 19-нд байгуулагдсан бөгөөд 2020 оны 7-р сарын 20-нд Сингапур дахь BLT компанитай албан ёсоор гэрээ байгуулж эрхээ авсан.
Тус NLT компани нь Монгол улс Улаанбаатар хот Баянгол дүүрэг Энхтайвны өргөн чөлөө-105 МҮЭСТ Ордон #306 байралдаг бөгөөд Boron-CLS-Bond® өвөрмөц технологи бүхий брэндүүд болох MotorSilk® болон LubriSilk® -ийн бүтээгдэхүүнийг нийтэд сурталчлах, реклам зар суртчилгаа явуулах, зөвлөгөө өгөх, ашиглалтын зааварчилгаа өгөх, тухайн орон нутгийн цаг уур болон техникт уялдуулан хэрхэн тохируулах талаар ALT компаны химийн мэргэжилтнүүдтэй хамран ажиллаж зөвөлгөө авах, бүтээгэдэхүүн борлуулах, худалдагч нарт эрх өгөх, мөн хэрэглэгчидтэй хамтран ажилладаг.
Boron-CLS-Bond® бүтээгдэхүүн нь патентлагдсан. АНУ-ын Эрчим Хүчний Газрын харьяа Аргонн Үндэсний Лабораторид бүтээгдсэн Борын хүчилд суурилсан найрлага юм.
NLT компани нь Boron-CLS-Bond® технологийн хамгийн сайн бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийн өвөрмөц асуудлуудыг шийдэхийн тулд тусгай хольц, бүтээгдэхүүнийг шинэ хувилбараар тохируулах, шинэлэг байдлаар ашиглах зэргээр BLT-тэй нягт хамтран ажилладаг.
Бидний таних тэмдгийн тухай

Бид та бүхэнд шинэ брэндийнхээ талаар танилцуулахдаа баяртай байгаа, бөгөөд сайжруулсан, тусгайлан зориулагдсан үйлчилгээ үзүүлэн та бүхэнтэй хамтран ажиллах бүх боломж нээлттэй, үр дүнд нь олон жилийн хамтын ажиллагаа үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.
Манай сайтад тавтай морилно уу. www.nltboron.com www.nltboron.com
NLT компани.